Миний Эх Орон ямар харамсмаар болоо вэ ?
mongol.com оос энэ удаагийн шүүмжээ эхлэе. Энэ одоо ю вэ? гэхээс өөр хэлэх үг ч олдсонгүй.Төрсөн эх нь тв чатаар хүнд захиалга өгч төрсөн хүүгээ алуулжээ, Нэг найзтайгаа утасаар яриад зогсож байтал машинтай нөхдууд шүүрч аваад зодоод тгд юу яачиж гэнэ, Архиний хордлогоор тэдэн хүн үхлээ, монгол улсийн бөх хүний аминд хүрлээ, Мөнгөн Ус хаа сайгүй олддог боллоо, ТВ чатаар биеэ үнэлдэг боллоо... цааш нь бичихээс ч залхуу хүрчихлээ энэ гэмт хэрэгүүд.Талхний үнэ нэмэгдлээ, МИАТ дампуурах шахлаа бензиний өсөлтөөс болж, Монгол Банкний төгрөгийг доллартай уяах бодлогийн улмаас долларийн уналтийг дагаж төгрөгний үнэ ханш уналаа. Төгрөг юаний эсрэг хүчээ алдсаар л, Үүнийг дагаж импортийн барааний үнэ нэмэгдсээр л. Талхний үнэ нэмэгдлээ. Монгол банкний валютийн хүүг өсгөх бодлого мөн инфлиацийг дагасан зээлийн хэрэгцээнээс болж банкнууд мөнгөний дутагдалд орж улмаар зээлийн хүү нэмэгдэх хандлагатай болж мэдэхээр байна. Инфляц өдөр ирэх бүр өссөөр л. Шалтгаан нь мэдээж долларийн уналт, Мөн нөгөөтэйгүүр засгийн газарийн халамжийн алдаатай бодлого. Тодруулбал хуухдийн 10,000 , Шинээр гэрлэгсэдийн 500,000 гэх мэт буруу бодлого ард тумэнийг мөнгөжүүлэхийн хэрээр үнэндээ тэр нь үгүйрүүлэх шалтаг болсоор л.Улс төр за болиё.Глобал ийн Отгонбат гуай хуртэл нэр дэвшиж байна гэхээр тодорхой шүү дээ. =P Бас төвдийн асуудлаар манай гадаад хэргийн сайд үг хэлж байна гэсэн чинь "Бид нэг хятад бодлогийг дэмждэг" гэн үү. Төвд бол монголийн тусгаар тогтнолийг хамгийн анх хятадаас үйл айн болзолгүйгээр зөвшөөрсөн улс. Нөгөөтэйгээр нэгдмэл хятад бодлогийг дэмжинэ гэдэг бол өвөр монголийг харь элгэн улс гэж үзэж буй хэрэг. Энэ тэнэг новш дуугуй байж болоогүй л юм байх даа. Би лав хувьдаа нэг хятад бодлогийг дэмждэггүй. Өвөр монголоо буцааж авахиймсан гэж мөрөөддөг нэгэн.Хошигоруулалт:Засгийн газар маань ганц ард түмнээ ч биш гадаад улсийн дипломатуудийг хошигоруулдаг болжээ. Энхбаяр гэж нэг юм Нэг айлчилал хийгээд л оросууд нь дуугарч амжаагүй байхад асгатийг танайх ав уран авах уу май ав гэж амалчаад хүрээд ирсэн. Тэгсэн хөөрхий нөгөө "арай ч ерөнхийлөг ч нь худлаа ярихгүй байлгүй"гэж итгэсэн оросууд ёстой л мад тавиулж байна даа. айлчиллаа дуусгаж ирээд л иргэний хөдөлгөөнүүд гэж өөрөө гаргаж ирээд, "Ард тумэн эсэргүүцээд байна дараа болоё" гэдэг тайлбарийг оросийн талд ирмэгцээ л өгчихсөн. Гэтэл сая с.баяр нь бас очоод "энэ хууль батлагдаагүй байна баталж дуусчаад дуудана аа за бакачов". Гэж хэлээд хурээд ирчихсэн. манай төрийн тэргүүдэд ч итгэхэд үнэхээр бэрх болжээ.Бас миний хамгийн дургуй зүйл. Бид бол чингис чи муу юу юм гэдэг франц маягийн монгол зан. Хөрөнгө оруулах гээд ирсэн болгонийг ни айлгаад явуулчаад байгааг нь би гайхаад л байдийн. Тухий эдийн үнэ дандаа ингэж өсөхгүй гэдэгийг ойлгож байгаам байж ингээд байгаа нь гайхалтай шүү.Бас ард түмэнд маань хийх зүйл нь олдохгүй байгаам уу гэмээр амтай болгон нь хужааг ал гэж орилдог боллоо. Энэхүү Ерөөл нь ч ёсоор болж нэг хужаа гэртээ амиа алдаж ээ хөөрхий. Бид бух цагаачидаа хөөж гаргах хүсэлтэй байдаг гэтэл Сан-франциско д болхоор хууль бус цагаачидийг бичиг баримтжуулж эхэлжээ гэж. Хууль бус иргэдээс ямар ч асуулт асуухгуй оршин суугчин үнэмлэх гардуулах гэнэ шүү цаана чин.За ингээд өндөрлөе дөө. Нэг дотор онгойтол хамаг дургүй зүйлээ биччихлээ =).
tv chatuud neeree arai l bgaa shuu
Post a Comment