limewire 2010 оны 12 сарын 31 нд хаагдахаар болжээ
Анх 2000 онд мэндлээд нэгэнтээ олны танил болсон лаймвайр маань шүүхийн шийдвэрээс болж хаагдахаас өөр аргаагүй болов гэж өнгөрсөн 5 дахид мэдэгдэв.
Хөгжимийн бизнес эрхлэгчид torrent болон peer-to-peer гэх мэт дууг үнэ төлбөргүй тараадаг үйлчилгээнүүдийг орлого бууралтын гол шалтгаан гэж үздэг ба энэхүү лаймвайрийг хаалгаж байгаа үйлдэл нь хулгайчидийн эсрэг хийж байгаа анхных нь ч биш мөн сүүлчийх нь ч биш.
edonkey хаагдсан ч limewire гээд гараад л ирсэн. Харин одоо лаймвайр хаагдахаар юу гарч ирэх бол гэдэг асуулт л үлдэх шив.
