Хүүдээ бичсэн захиа

Сайн байна уу, хайрт хүү минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа. Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй. Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь

Яагаад John Smith гэдэг нэрийг Microsoft Жишээ нэрээр ашигладаг вэ?

Хэрэв микрософт оффиц ашигладаг бол(Мэдээж хүн бүр) John Smit хэмээх нэрийг байнга жишээ нэрээр ашигладагийг анзаарсан байх. Харин энэ хүн хэн юм бол яагаад хар мянган нэрээс joh smith гэж гайхаж байвал хариулт нь маш энгийн. Энэхүү нэр нь зүгээр л англиар яридаг улсуудын дунд хамгийн түгээмэл нэр юм байна. Харин монголчуудын хувьд бол Бат-эрдэнэ юм.

HTML 5 Албан ёсны логотой болов

Бүх л зүйл тухайн брэндийг олоны нүдэнд харуулах эмблэм буюу логотой байдаг. Програмын хэлн ч мөн л адил. Шинээр мэндэлж буй HTML 5 маань Бамбайн дээр 5 тоог тавиж өгчээ. Та логоны талаар илүү дэлгэрэнгүйг энэ сайтнаас аваарай.